Нэхэмжлэл илгээх


“Нэхэмжлэл бүртгэх” цонхны "+ БҮРТГЭХ"  товч дээр дарж нэхэмжлэлээ үүсгэнэ.  Үүний дараа "ХААХ" товч дээр дарж өмнөх талбар луу буцна.



Үүссэн нэхэмжлэл дараах байдлаар харагдаж төлөв нь нэхэмжлэх үүссэн гэж харагдана. Үүний дараа хамгийн баруун талын баганан дахь “Үйлдэл“-рүү дарж орно.



Үйлдэл хэсэг дээр дарснаар дараах цонх гарч ирнэ. Энэхүү цонхны хэвлэх товчийг дарж нэхэмжлэлийг хэвлэн авч гарын үсэг, тамгаар баталгаажуулна. Баталгаажуулсан нэхэмжлэлийг сканердан файл болгоно. Үүний дараа “ФАЙЛ ОРУУЛАХ” товчийг дарж файлыг хавсарган оруулаад (баруун талд байгаа цонхонд үзүүлснээр харагдана) хадгалах товчийг дарна.


 



Дээрх алхамыг хийж гүйцэтгэснээр нэхэмжлэлийн төлөв Файл хавсаргасан болж өөрчлөгдөнө. Хавсаргасан файл шаардлага хангаж байгаа эсэх шалгагдсаны дараа төлөв нь “Зөвшөөрөгдсөн” эсвэл “Хүчингүй” болж өөрчлөгдөнө. Нэхэмжлэлийн “Хүчингүй“ төлөв нь файл хавсаргаагүй, өөр файл хавсаргасан эсвэл гарын үсэг тамгаар баталгаажуулаагүй, бүрэн харагдахуйц бус файл оруулснаас шалтгаалан гарах боломжтой. Энэ тохиолдолд дараагийн хуваарьт өдөр зөв файлыг нөхөн хавсаргах боломжтой.


Анхааруулга: Зөвхөн файл хавсаргасан нэхэмжлэл нь хүчинтэй болохыг анхаарна уу!)