Тооцооны акт илгээх

Тооцооны акт илгээх цэсрүү ороход лавлагаа хэлбэрээр харагдана.



Тооцооны акт шинээр үүсгэх дарахад таньд доорх жижиг цонх нээгдэх бөгөөд энэ жижиг цонхноос дараа "+ БҮРТГЭХ" товч дарахад тухайн байгууллагын тооцооны акт нь илгээгдэнэ.



Бүртгэл амжилттай хийгдсэний дараа тухайн тооцооны актын төлөв нь үүссэн гэж харагдана. Үүний дараа “үйлдэл дээр дарж цааш үйлдэл гүйцэтгэнэ.



Үйлдэл хэсэг дээр дарснаар дараах цонх гарч ирнэ. Энэхүү цонхны хэвлэх товчийг дарж тооцооны актын файлыг хэвлэн авч гарын үсэг, тамгаар баталгаажуулна. Баталгаажуулсан тооцооны актыг сканердан файл болгоно. Үүний дараа “ФАЙЛ ОРУУЛАХ” товчийг дарж  файлыг хавсарган оруулаад  "ХАДГАЛАХ" товчийг дарна.





Дээрх үйлдэлүүдийг хийж дууссаны дараа таны үүсгэсэн тооцооны актын төлөв нь Файл хавсаргасан болж өөрчлөгдсөнөөр таны хийх үйлдэл дуусна.